“Төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдэвт сургалт эхэллээ.

Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагтай хамтран 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ДЗМОУБ БӨОНХХ-ийн дэмжлэгтэйгээр эхчүүдэд зориулан “Хүүхдийн арчилгаа, сувилгаа, хөхөөр хооллолт болон гэр бүл төлөвлөлт” сэдэвт сургалт явууллаа. Мөн эхчүүдтэй харилцан ярилцлага өрнүүлж, эмчийн зөвлөгөө өгч, асуусан асуултанд хариулав. Үүнд нийт 50 эхчүүд хамрагдав. Уг сургалтыг  жилийн турш тасралтгүй явуулж нийтдээ 540 эхийг хамруулах зорилготой ажиллаж байна. erkebeks


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн