Улаанхус сумын Хөх хөтөл, Согог багийн сургуулийн насны хүүхдүүдэд улаанбурхан өвчний  эсрэг нэмэлт вакцин хийгдэв

Улаанхус сумын Хөх хөтөл, Согог багуудын сургуулийн насны хүүхдүүдийн дунд улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ээс 650 хүн тун улаанбурханы эсрэг вакцин захиалан авч, 2015 оны 10 дугаар сарын 20-нд тархвар судлалын заалтаар Улаанхус сум,  Хөх хөтөл, Согог багуудад Улаанхус сумын ЭМТ-ийн эрхлэгч З.Мухтар, тус сумын вакцинатор Ж.Амангүл, аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмч А.Рая, ЭМГ-ын дархлаажуулалтын бага эмч Т.Бибигүл, нар ажиллаж ирлээ.

Энэ хугацаанд тус сум, багуудын сургуулийн дотуур байрны нийт 360 гаруй хүүхэд, цэцэрлэгийн 120 хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийж, биеийн халууныг үзэж, нийт сургуулийн насны 484 хүүхдэд улаанбурханы эсрэг вакцин хийгдсэн. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд улаанбурхан өвчний тандалт судалгаа хийхэд тус өвчнөөр өвчилсөн хүүхэд байгаагүй ба 5 дугаар сард зохион байгуулагдсан улаанбурханы өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд бүрэн хамрагдсан байв.

Хөх хөтөл багийн эмч, сургуулийн дотуур байрны бага эмч нарт Улаанбурхан өвчний оношлогоо, эмчилгээ урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Казак хэлээр хэвлэгдсэн “Улаанбурхан өвчнөөс сэргийлье” сэдэвт гарын авлага тарааж, дотуур байрны сурагчдад Улаанбурхан өвчин болон томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулсан.

Хөх хөтөл багийн их эмчийн салбарт ажиллаж буй 20 эмч, эмнэлгийн ажилтныг томуугийн эсрэг вакцинд хамруулсан. Untitled-1ljyuikytj


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн