ЭМССайд Г.Шийлэгдамба Баян-Өлгий аймгийн ЭМГазрын дарга С.Айгүлийг хүлээн авч уулзлаа

ЭМССайд Г.Шийлэгдамба 2015 оны 10 дугаар сарын 21- ний өдөр Баян-Өлгий аймгийн ЭМГазрын дарга С.Айгүлийг хүлээн авч уулзаж аймгийн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын талаар ярилцлаа. Уг ярилцлагын үеэр

  • Аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээний өр төлбөрийн асуудал
  • Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийг 50 ортой амаржих газар болгон өөрчлөн зохион байгуулах талаар
  • ЗӨСТөв, Нэгдсэн эмнэлгийн зарим тасгууд болон Цагааннуур тосгоны ЭМТөвийн барилгын их засварын асуудал
  • Аймгийн засаг захиргааны нэгжийн цөөн,үйлчлэх хүрээний нутаг дэвсгэрийн хэмжээ өргөн, уулархаг бартаатай  тул сумдад ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэргэжилтэнд ноогдох үйлчлүүлэгчийн тоо их , ачаалалтай , алслагдсан хүн амд хүрч үйлчлэх бэрхшээлтэй, машин техникийн элэгдэл их байдаг талаар асуудал дэвшүүлж,түргэн тусламжийн  парк шинэчлэлтийн асуудал ,багийн эмч нарыг унаажуулах талаар харилцан санал солилцлоо. IMG_39041

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн