Цусаа бэлэглэх өдөр

Аймгийн ЭМГазар Нэгдсэн эмнэлгийн цусны салбар банктай хамтран сар бүрийн 03-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон хэвшиж байгууллагуудаас сайн дурын идэвхтэнүүд болон доноруудыг уриалж үйл ажиллагаа зохион байгуулж байна. 10, 11 дүгээр сард Төрийн банкны 23 ажилтанаас 8 литр, Онцгой байдлын хэлтсээс 17 хүн, 340 дүгээр барилгын цэргийн ангийн 6 цэргийн албан хаагч нийт 23 хүнээс 9,2 литр цус тус тус авч цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хангалтыг нэмэгдүүллээ. Энэ энэрэнгүй үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байгууллага хувь хүмүүс болон доноруудад гүн талархал илэрхийлж эрүүл энх аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе! Сайн үйлс дэлгэрэх болтугай!!!20151107_194100


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн