ДААТГУУЛАГЧ / ИРГЭН/ -НИЙ ЭМНЭЛЭГ ХӨДӨЛМӨРИЙН МАГАДЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ АЯН “ НЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2015 оны 11 сарын 23-ны өдөр Баян- Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран  Нэгдсэн эмнэлэгт  үйлчлүүлэгч, иргэдэд  зориулан  нэг өдрийн өдөрлөг зохион байгууллаа.Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А. Мажетхан , Нийгмийн даатгалын хэлтсийн  магадлагч  их эмч  Ж. Сайын, ЭМГ-ын Сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Е.Сауле нар  зохион байгуулж, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөр магадлах комиссаас гаргасан  100-аад  гарын авлагуудыг тарааж, зөвөлгөө , мэдээллүүдийг 120-оод  үйлчлүүлэгч, иргэдэд  өгч, олон нийтийн  мэдээллийн хэрэгсэл “ Дербес “ орон нутгийн телевизээр сурталчиллаа. Untitledsasdfasfa


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн