ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА ЗОХИОН ЯВУУЛЛАА

Эрүүл мэндийн газар нь ДЗОУБ БӨ ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Осол гэмтлээс хүүхдээ хамгаалья “ сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.Тус үйл ажиллагаанд Аймгийн Онцгой байдлын газар,Цагдаагийн газар,Өлгий сумын Засаг даргын Тамгын газар,Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн хэлтэс,Нийгмийн Халамжийн үйлчилгээний Хэлтэс,Улаан Загалмайн хороо,Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Нөхөн Сэргээх төв,Нэгдсэн эмнэлэг, 4 Өрхийн эрүүл мэндийн төв, Хэвлэл мэдээллийн ажилтангууд,Эрүүл мэндийн газрын мэргэжилтэнгүүд  гэсэн  30 хүний бүрэлдхүүнтэй  төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцон ,хамтран ажиллах төлөвлөгөө болон зөвлөмж гаргалаа.Дугуй ширээний ярилцлагыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох Наз Дербес,Өлгий ТВ-1, ТВ-4 болон казак радиогийн нэвтрүүлгээр нэвтрүүлж, ард иргэдэд осол гэмтлээс  урьдчилан сэргийлэх,эрүүл аюулгүй-хальтиргаагүй аймаг болоход аж ахуйн нэгж,албан байгууллагуудыг уриаллаа.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн