Эмч нарын баг зудтай байгаа алслагдсан багуудад ажиллав

Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 2016 оны 04 дүгээр сарын 01-ээс 03 өдрүүдэд зудтай байгаа Сагсай сумын Ямаат, Аххорим, Даян, Хаалгат зэрэг 4 багийн ард иргэд мөн Хилийн цэргийн 117-р заставт уулзалт хийж урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулав. Нийт  282 хүнд үйлчилгээ үзүүлснээс хүүхэд 42, эмэгтэйчүүд 60, дотрын чиглэлээр 90 хүнд үзлэг хийж, ЭХО-д 80, биохимийн шинжилгээнд 10 хүнийг хамруулж оношлогоо хийж, эмчилгээ бичиж өгч, зөвлөгөө өгч ажилласан. Мөн 150 гаруй ард иргэдэд эрүүл мэндийн талаар сургалт сурталчилгаа явуулав. DSC_0050


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн