УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 16995  улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3528 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Ийнхүү улаанбурхан өвчний тархалт ихэссэн энэ үед амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, дархлаагаа сайжруулах хэрэгтэйг анхааруулж байна.

Тиймээс Улаанбурхан өвчнөөс сэргийлэх хооллолтын зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төвийн эрдэмтэн, судлаачид гаргасныг танилцуулж байна.

Бага насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох,

Илчлэг, тэжээллэг хоол өгөх,

Өдөрт 4-5 удаа заавал хооллох,

Хүүхдэд А, С аминдэмээр баялаг хүнс, хоол түлхүү өгөх,

А, Д, С болон бусад аминдэмийг нэмэлтээр өгөх,

Хүүхдийг олон нийтийн газар авч явахгүй байх,

Асаргааг сайжруулж, усан чийрэгжүүлэлт хийх,

Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, хоёр цаг тутамд агааржуулалт хийх,

Untitled654Ямар ч насны хүн Улаанбурхан өвчнөөс сэргийлэхийн тулд дархлааг дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах хүнс, хоол хэрэглэх шаардлагатай.
Үүнд:
1.Амьтны гаралтай уургаар баялаг хүнс хэрэглэх. Үүнд: Малын мах, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр бүр хангалттай хэрэглэх.
2.Аминдэм, эрдэс бодисоор баялаг жимс, хүнсний ногоог түлхүү хэрэглэх. Олон төрлийн хүнсний ногоог хоолондоо хэрэглэхээс гадна жимсний цэвэр шүүсийг  өдөрт доод тал нь 1 аягийг ууж хэвших.
3.Хүнсний ногооноос хулуу, лууван, амтат төмс гэх мэт А аминдэмээр баялаг. улбар, улбар шар ногоонуудыг хэрэглэх ба эдгээрийг нухаш, зутан, шүүс байдлаар хэрэглэх хэрэгтэй. Мөн цэвэр жимс, ногоо С амин дэм болон антиоксидантаар баялаг байдаг.
4.Цай, сүү, ундааг аль болох халуун бүлээн хэрэглэх. Илчлэг сайтай шөлтэй, халуун хоол идэж, аминдэмээр баялаг шингэн зүйлийг халуун бүлээнээр нь  түлхүү уух. Тухайлбал буцалсан аарц, чацарганы  шүүс, аньсны шүүс, үхрийн нүдний  шүүс зэргийг халуунаар нь уух.
5.Сармис,сонгино, цагаан гаань дархлааг сайжруулах үйлчилгээтэй тул хоолондоо тогтмол хэрэглэж хэвших. Зарим хүүхдэд үнэр амт нь таалагддаггүй учраас үл мэдэгдэх болтол нь жижиглэн хэрчиж, үрж хийх. Сармисыг угааж цэвэрлээд чанахгүйгээр шууд хэрэглэх нь илүү үр дүнтэй. 500 грамм халуун усанд нунтагласан 4-5 хумс сармис хийж хандлаад хоолойгоо ойр ойрхон зайлж болно. Мөн нимбэгний уусмал, царван, сод, давсны уусмал байж болно.
6.Ус болон шингэнийг хангалттай хэрэглэх. Хүүхдийн биеийн жингийн ихэнх хувийг ус эзэлдэг. Хүүхдэд шингэн их дутагддаг ба бүрэн хэмжээгээр нөхөж чаддаггүй. Өдөр тутамдаа усыг хангалттай хэрэглэх нь биеийн ерөнхий үйл ажиллагааны үндэс болох ус чийгээр хангах нөхцөл болдог.
7. Сайн унтаж амрах хэрэгтэй. Тогтмол цагт унтах нь дархлааны хамгийн том зэвсэг болдог.
Шинэ төрсөн хүүхэд 18 цаг, цэцэрлэгийн насны хүүхэд 12-13 цаг, сургуулийн насны хүүхэд арван цаг унтах шаардлагатай.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн