УЛААНБУРХАН УЛААНУУДЫН НЭМЭЛТ ДАРХЛААЖУУЛАЛТ

Монгол улсын засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 222 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2 дугаар тушаал, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлын А/29 дүгээр тушаал, аймгийн засаг даргын А/274 дүгээр захирамж, Эрүүл мэндийн газрын даргын А/16 дугаар тушаалаар 2016 оны 05 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд  “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Уг дархлаажуулалтанд 18-30 насны залуучууд хамрагдана.

Энэ насны залуучууд хамгийн ойрхон эрүүл мэндийн төвүүдэд үнэ төлбөргүй дархлаажуулалтанд хамрагдаарай.

Манай аймагт 05 дугаар сарын 19-ний өдрийн 12 цагийн байдлаар хамралт  49,2 хувьтай байна. Untitled-2


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн