Цусны Донорын Дэлхийн Өдөр

Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны Донорын Дэлхийн Өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил “Цус амьдралын амин холбоо” сэдэвт “Цусаа бэлэглэж амьдралыг тэтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. Үүнд: аймгийн ИТХурал, ЭМГазар, Нэгдсэн эмнэлэг, ДЗОУБ БӨОНХХ, УЗХороо, Цусны салбар банк гэсэн 5 байгууллагын санхүүжилтээр  Бай-Өлке ресторанд “Цусаа бэлэглэж амьдралыг тэтгэе” уриан дор цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, талархал илэрхийлэх өдрийг тэмдэглэн, 60 донорыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Нээлтэнд ЭМГазрын дарга, УЗХорооны төлөөллүүд оролцов.  Аймгийн ИТХурал, ЭМГазраас тогтмол цусаа өгдөг 340 дүгээр барилгын цэргийн ангийн хамт олонд Талархалын өргөмжлөл, тогтмол цусаа өгдөг  гэр бүлийн 2 донорт гарын бэлэг гардуулан талархал илэрхийллээ. УЗХорооноос хүндэт 1, ахмад  10 донорт талархал илэрхийлэн донорын тэмдэг болон гарын бэлэгээр  урамшуулан, алдаршуулав. Урилга хүлээн авч оролцсон бүх доноруудыг гарын бэлэгээр урамшуулав. Доноруудад талархал илэрхийлэн Цусны Донорын Дэлхийн Өдрийн  баярын мэндийг дэвшүүлж ая дууны мэндчилгээ хүргэв. Зохион байгуулсан өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн Дербес телевизээр олон нийтэд сурталчилсан.

DSC_0241

DSC_0255


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн