Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүл мэндийн газарт Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд болон Аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, Мейрим өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, эх баригч  34 хүнийг хамруулсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг  мөн Аймгийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн  болон сумдын эрүүл мэндийн төвийн эмч сувилагч 100-аад эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг  хамруулан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооноос зохион байгуулсан билээ.

DSC_0720Эрүүл мэндийн сайдын 2013 онд гарсан № 446 дугаар тушаалын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор ёс зүйн сургалтыг чанартай явуулж, тэр хэмжээгээр тавих хяналт ч өндөр байх шаардлагатайг үндэслэн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн байгууллагуудаас эмнэлгийн ажилтанг бэлтгэх нь зүй ёсны шаардлага болсон тул тус сургалтыг зохион байгуулсан юм. Эмнэлгийн мэргэжилтний бусадтай харилцах харилцаа нь нийгмийн олон талт харилцааны нэг учраас ёс зүйн сургалтыг явуулах зэргээр  эрүүл мэндийн тусламжийг чанаржуулахад анхааран ажиллаж байна. Ёс зүйн чиглэлээр огт бэлтгэгдэж байгаагүй, шинээр томилогдсон, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн ёс зүйн багийг удирддаг эрүүл мэндийн ажилтнуудыг чадваржуулан мэдлэг олгож, тэднээр дамжуулан өрх, сумдын эрүүл мэндийн төвүүд, хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлэгчдэд  ёс зүйн мэдээллийг хүргэх зорилго тавин ажиллаж байна.

 

 

 

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн