“Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг илрүүлж, зөвлөлгөө” өгөх арга зүй сургалт

Эрүүл мэндийн газар нь Аймгийн засаг даргын тамгын газартай хамтран 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төвийн бүрэн дунд сургуулиудын захирал, сургуулийн эмч нарт чиглэсэн “Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг илрүүлж, зөвлөлгөө” өгөх арга зүй сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.DSC_0085

Сургалтын нээлтэнд аймгийн засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бегжан, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, аймгийн засаг даргын тамгын газрын Эрүүл мэнд хариуцсан түшмэл К.Амалхан нар оролцож, аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт байгаа эрүүл мэндийн талаарх баримтлах бодлогыг  танилцуулж, хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагийн газрын хамтын ажиллагаа маш чухал байна гэдгийг онцлож тэмдэглэлээ. Сургалтанд аймгийн төвийн 8 сургуулийн захирал, 7 сургуулийн эмч оролцож, хүүхэд өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж , орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн