Хэлэлцүүлэг

2017 оны 02 дугаар сарын 01-ны өдөр аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн нийтийн үйлчилгээтэй эмийн сангууд болон эмийн хөнгөлөлттэй эм бичих эрхтэй өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар, эрүүл мэндийн нийгмийн даатгалын газрын эрүүл мэнд хариуцсан байцаагч оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт 4 өрхийн эрүүл мэндийн төвөөс 16 эмч, 11 эмийн сангийн эрхлэгч, жор баригч зэрэг нийт 33 хүн оролцсон болно.

Үүнд: Дараах дөрвөн асуудлуудын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулсан болно.

  1. Сар бүр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс олгодог эмийн үнийн хөнгөлөлтийн санхүүжилтийн хуваарилалт, эм олгож байгаа эмийн сангуудад гарч буй алдаа зөрчил болох жорын маягтанд бичигдсэн эмнүүдийг орлуулж өгөх асуудлыг таслан зогсоох,
  2. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарын хөнгөлөлтөөр олгох эмэнд үнэтэй эм бичиж ард иргэд эмийн сангаас эрүүл мэнд, нийгмийн даатгалаас ирэх үнийн хөнгөлөлтийн санхүүжилтэнд өөр эм орлуулж авч буй байдлыг арилгах
  3. Хувийн хэвшлийн эмийн сангуудад худалдаалагдаж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг үйлчлүүлэгчид ялгаа өөр өөр үнээр борлуулж байгаа тогтоох, шалтгааныг тодруулах
  4. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01-р сарын 07-ны өдрийн 01 дугаар тогтоолоор батлагдсан томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх эмнүүдийг ард иргэдэд хүртээмжтэй, амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдийн хүүхдүүдэд олгож байх.

2

Шийдвэр:

  1. Хуралд оролцсон байгууллагуудын эрхлэгч, ажилчид ард иргэдийн дунд эмийн талаар ялангуяа хөнгөлөлттэй үнээр олгох эм болон томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх эмийн талаар мэдээллийг үнэн зөв бодитоор хүргүүлэх, ойлгуулах
  2. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, Эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн, Өрхийн эрүүл мэндийн төвийн ахлагч нар Радио, орон нутгийн зурагтаар мэдээлэл хүргүүлэх.
  3. Өвчтөнгүүдэд хөнгөлөлттэй эмээр олгох эмийг журмын дагуу өвчний онош, шинж тэмдэг, эмнэлзүйн стандартын дагуу бичиж байх
  4. Хөнгөлөлттэй эм олгох санхүүжилт авч буй эмийн сангуудад жорын дагуу бичигдсэн эмнүүдийг журмын дагуу олгох, орлуулж өөр эм олгохгүй байх
  5. Эмийн сангуудад эмийн үнийн өөрчлөлтийг судлах баг гаргаж судалгаа хийж эмийн бөөний төвөөс авч байгаа эмэнд хэт их үнэ нэмж худалдаалагдсан эмийн сангууд тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээ авах.
  6. иргэдэд ойлгуулах ажил зохион байгуулах. Олголтонд МХГ, ЭМНХэлтэс, ЭМГазар байгууллагууд хамтарч хяналт тавьж ажиллах.

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн