2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ЭМГ-т Аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний алба,
Нэгдсэн эмнэлэгтэй 2017-2018 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа. Уг гэрээ тус 2 байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
харилцан туршлага судлах, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх системтэй болгох, Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 270 дугаар тогтоолын биелэлтийг хангах зорилготой юм.