Сүрьеэ өвчин нь эдгэрдэг өвчин

Дэлхий нийтээрээ 03 дугаар   сарын 24-ний өдрийг  сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч энэ өдөр тэмдэглэн сүрьеэгийн хор уршгийг иргэдэд сурталчлах, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ зохион явуулдаг. Ази, Номхон далайн баруун бүсэд жилд хоёр сая орчим хүн сүрьеэгээр өвдөж, өдөрт 800 гаруй хүн энэ өвчнөөр  нас бардаг  гэсэн судалгаа байдаг байна.