Дэлхийн нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх өдөр

Дэлхийн нийтээрээ Сүрьеэтэй тэмцэх өдрийг жил бүрийн 03 дугаар сарын 24-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аймгийн ЭМГ, АНЭ-ийн Сүрьеэгийн диспансер хамтарч өдөрлөг, сургалт, сурталчилгаа зохион байгуулж, орон нутгийн радио телевизүүдээр сүрьеэ өвчний тухай мэдээлэл нэвтрүүлэв.

Наурызын баяр буюу хаврын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Эрүүл мэндийн газар нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Наурызын баяраар эрүүл мэндийн салбарт он удаан жил ажилласан 25 ахмадуудыг көжегээр дайлан хүндэтгэлийн зоог барин хүндэтгэл үзүүллээ. Казак үндэстний зан заншлын нэг болох Хүүхэд өлгийдэх зан үйлийг сурталчлан таниулах үзүүлбэрийг ард иргэдэд үзүүлэн сонирхууллаа.Эрүүл мэндийн салбараас 70 хүний бүрэлдхүүнтэйгээр баярын жагсаалын үйл ажиллагаанд […]

Үр дүнгийн гэрээ байгуулав

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫГ – ИРГЭН БҮРТ” – 2018 Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 дугаар сарын 8, 9 -ны өдрүүдэд ЭМЯ-нд зохион байгуулагдаж, аймгуудын 2017 оны үйл ажиллагааг дүгнэхэд Баян-Өлгий аймаг 82.6%-иар үнэлэгдсэн. Үүний дараа Эрүүл мэндийн сайд, аймгийн Засаг дарга нар 2018 оны үр дүнгийн гэрэ байгуулсаны дагуу 3 дугаар сарын 14-ний өдөр […]

Угаарын хийн хордлогоос сэргийлэх ажил БӨ аймагт өргөн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн газар нь Аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран НЭМҮТ –ийн Тархвар зүй Шуурхай Удирдлагын албаны дарга Р.Даваадорж эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудын эмч эмнэлгийн мэргэжилтнүүд , Онцгой Байдлын Газар ,Мэргэжлийн Хяналтын Газар, Өлгйи сумын Багийн засаг дарга нар, Сургуулийн эмч , […]

Удирдах ажилтны зөвлөгөөн

2018 оны 2-дугаар сарын 13 өдрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн салбарын “Удирдах ажилтны зөвлөгөөн” зохион байгуулагдаж өндөрлөв. Уг зөвлөгөөнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, өрх сумын эрүүл мэндийн төвүүд, ЗӨСТөв, ЭМГазрын мэргэжилтнүүд болон сумдын удирдлагууд зэрэг 50 гаруй удирдах ажилтнууд хамрагдлаа. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг […]

Эрүүл мэндийн салбар байгууллагуудын 2017 оны тайланг авч хэлэлцлээ.

2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн салбар байгууллагуудын 2017 онд хийж гүйцэтгэсэн жилийн ажлын тайланг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Засаг даргын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнүүд авч хэлэлцлээ.Үүнд : Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг ,Зооноз өвчин судлалын төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд, Сансар эмнэлгүүд тайлангаа […]

Цэвэр агаар-Идэвхтэй хөдөлгөөн

Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Цэвэр агаар-Идэвхтэй хөдөлгөөн” өдөрлөгийг 2018 оны 2-дугаар сарын 3-ны өдөр Толбо нуурд зохион байгуулж явуулла

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тохиолдуулан өдөрлөг зохион байгуулж, захын наймаачид, хот хоорондын зорчигчид, таксины жолоочид нийт 120 хүнд гарын авлага тарааж, мөн орон нутгийн Дербес телевиз, олон нийтийн радио, Монгол заман сонинд БЗДХ/ХДХВ/ДОХ-ын талаар мэдээлэл нийтлүүлсэн.

Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр

2017 оны 1 дүгээр сарын 11- ний өдөр Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх зорилгоор “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь  “ сэдэвт   сургалтыг Эрүүл мэндийн газар  нь сургууль цэцэрлэгийн эмч, арга зүйч нийт  25 хүнийг хамруулан Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран […]