Үерт автсан айл өрхүүдэд болон ард иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар

Баян-Өлгий аймгийн 2018 оны 07 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 6, 11,12, 13 дугаар багийн 626 га талбайн нутаг дэвсгэр   үерийн усанд автагдаж 929 өрх үерт автагдсан. Эдгээр хүн амаас  6-р сургуулийн болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн  дотуур байр, 3, 4 дүгээр ахлах сургуулийн анги танхим,

Үерийн аюулаас сэргийлэх , үерт автсан айл өрхүүдэд болон ард иргэдэд хийсэн мэдээлэл сургалт сурталчилгаа

Үерийн аюулаас сэргийлэх чиглэлээр Орон нутгийн Саян телевизэд 2 удаагийн сэрэмжлүүлгийг  3 удаагийн давтамжтайгаар 15 удаа, орон нутгийн радиогоор үер усны аюулаас сэрэмжлүүлж 2 удаа мэдээлэл өгч ажилласан. Эрүүл мэндийн газрын даргын А/39 тоот тушаалаар эрсдлийн үнэлгээ,мэдээлэл сургалт сурталчилгаа хийх багийг 30 хүний бүрэлдхүүнтэйгээр  томилон шуурхай  ажилласан.

Үерт нэрвэгдсэн иргэдийн дунд халдварт өвчний тандалт судалгаа идэвхтэй хийгдэж байна

Үерт нэрвэгдсэн орон гэргүй болон түр хорогдох байранд байгаа эрсдэлтэй иргэдийн дунд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

Үерт өртсөн иргэдэд халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлүүлсээр байна

Эрүүл мэндийн газрын мэдээлэл сургалт сурталчилгааны багийхан үерт өртсөн иргэд болон ажиллагсдад халдварт өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлсээр байна. 

Хариуцлагатай жижүүр хүн бүртэй тулж ажиллаж байна

Үер усны гамшигт өртсөн иргэдийн түр хорогдох байрны орчны эрүүл мэндийн асуудлыг Эрүүл мэндийн газар анхааралдаа авч хариуцлагатай жижүүр гарган сурталчилгааны баг хүн бүртэй тулж ажиллан эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг шуурхай хүргэн ажиллаж байна. 

Баяр наадмын үеийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулж, дэмжлэгт хяналт үнэлгээ хийлээ.

Улсын хэмжээний баяр наадам болохтой холбогдуулан харьяа эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Жансая, Мейрим, Шипагер, Раушан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Монгол улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл […]