ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ, ДАРГА НАРТАЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн газар нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр 14 хувийн ортой эмнэлэг, клиникуудын захирал, дарга нар оролцсон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан А /947 дугаар захирамжаар Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн комисс, ажлын албаны бүрэлдэхүүнийг шинэчилсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен уг захирамжийг танилцуулан анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн холбогдох мэргэжилтэн, ЭМГ-ын хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд оролцон мэдээлэл өгч санал солилцлоо.Мөн Эрүүл мэндийн газраас зохион байгуулсан Тамхидалтын эсрэг хувьсгал-2 үйл ажиллагаанд нэгдэж, тамхигүй орчин бүрдүүлэхээр амлалт авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *