ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС ЭМИЙН САНЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

.Эрүүл мэндийн газар нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр Эрүүл мэндийн газарт эмийн сангийн 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гарсан А /947 дугаар захирамжаар эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгох комисс, ажлын албаны бүрэлдэхүүнийг шинэчилсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен захирамжийг танилцуулан анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ.Мэргэжлийн хяналтын газар,Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн холбогдох мэргэжилтэн байцаагч нарыг оролцуулан холбогдох байцаагч нар мэдээлэл өглөө.Тус хэлэлцүүлэгт эмийн зохистой хэрэглээ, жортой эмийг жороор өгөх, мэдээ өгөлтийг сайжруулах, эмийн санч нарт тулгарч байгаа асуудал,цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.

Leave a Reply

Your email address will not be published.