ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙН

Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын шийдвэрээр 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, харилцаа, хариуцлагыг дээшлүүлэх жил”

болгон зарлаж аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих, харилцаа хариуцлагыг дээшлүүлэх жил” сэдэвт эмнэлгийн байгууллагын удирдах ажилтны 2 өдрийн зөвлөгөөн зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан хийж, Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ, хийх алхам, төр засгийн баримталж буй бодлого, тус салбарын үйлчилгээний чанар хүртээмж,

1

ажилтан алба хаагч нарын харилцааны соёлын талаар мэдээлэл хийж зарим учир дутагдалтай асуудлуудыг засаж залруулан, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Мөн аймгийн Засаг дарга Эрүүл мэндийн газрын даргатай хамтран өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч нартай гүйцэтгэлийн гэрээ байгууллаа. . Зорилго нь: Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг сайжруулах ажилтан алба хаагчидыг мэргэшүүлэх, харилцааны соёлыг дээшлүүлэх төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулахад оршино. Уг зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын Нийгмийн бодлого,хөдөлмөр эрхлэлтийн хорооны гишүүд, эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, сумдын Засаг дарга, сум дундын эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч, Сансар сувилал, Зооноз өвчин судлалын төв, Ортой эмнэлгүүд, Эм ханган нийлүүлэх төв, Эмийн холбоо, Шүүдний эмнэлгүүдийн төлөөллүүд оролцож байна. Манай аймагийн Эрүүл мэндийн салбарын судалгаануудыг авч үзвэл. Эрүүл мэндийн газрын харъяа байгууллагууд: • Нэгдсэн эмнэлэг • Сум дундын эмнэлэг 3 • Сум, тосгоны ЭМТ 11 • Багийн ЭМТ 5 • Өрхийн ЭМТ 4 • Сансар халамжийн эмнэлэг • Зоонозын өвчин судлалын төв Хувийн байгууллага • Эмийн сан 23, • Эм ханган нийлүүлэх байгууллага 3, • ортой эмнэлэг 5, • үүдэн эмнэлэг 8 Сум тус бүр Эмийн эргэлтийн сантай, Дэлүүн, Цэнгэл сумууд хувийн эмийн сантай ЭМГ нь 58 харъяа байгууллагатай. Эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээүзүүлэх байгууллага 18. Үүнээс сум дундын эмнэлэг 3, сумын эрүүл мэндийн төв 9, баг, тосгоны эрүүл мэндийн төв 2, өрхийн эрүүл мэндийн төв 4. Эрүүл мэндийн салбарын нийт 1155 эмч, ажилчид аймгийн 102 мянган хүн амд эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үзүүлэн ажиллаж байна. Нийт их эмчийн 62% нь нарийн мэргэжил эзэмшсэн юм. 2016 оны байдлаар Нийт аймгийн хэмжээнд 16 эмнэлгийн эмч нарыг тусгай нарийн мэргэжлийн, сургалтанд хамруулсан боловч өрхийн эмнэлгүүд нарийн мэргэжлийн эмч нараар хангагдаагүй байна. Зөвлөгөөн 2017 оны 03 дугаар сарын 9-10 өдрүүдэд зохион байгуулагдах юм.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн