“НЯЛХАС, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫГ ГАМШГИЙН ҮЕИЙН АРГА ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ НЬ”

ҮНДЭСЛЭЛ                                                                        

Гамшиг, онцгой байдал болон зудын үед хоол тэжээлийн дуталд нялх,2 бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд өртөх магадлал өндөр байдаг.

2016 онд зудад нэрвэгдсэн орон нутаг болох Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Сүхбаатар, Увс аймгийн 45 суманд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 45 сумын 100 хүрэхгүй малтай 4393 өрхийн хоол тэжээлийн дуталд өртөмтгий 6-59 сартай 1771 хүүхэд, 867 жирэмсэн болон хөхүүл эхийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор ОНБТБ-ээр хангах, түгээх ажлыг 2016 оны 4-р сараас эхлэж, нийт хүүхдийн 97 хувь нь тус бэлдмэлийг бүрэн хэрэглэж, жирэмсэн болон хөхүүл эх 100 хувь хамрагдсан. ОНБТБ-ийг 4 сар дараалан хэрэглэсэн хүүхдүүдийн 82,5% хүүхдийн хоолны дуршил нэмэгдсэн, 94,7% жин нэмэгдсэн бөгөөд мөн хэл яриа сайжирсан, хөдөлгөөн нэмэгдсэн,шүд ургасан, өндөр болсон гэсэн үзүүлэлтүүд нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар Багануур, Налайх дүүрэг болон Архангай, Булган, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Увс, Хэнтий аймгийн нийт 110 сум өвөлжилт хүндэрсэн зудтай байна.

Энэхүү нөхцөл байдалд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүжилтээр 06-59 сартай хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх, жирэмсэн, хөхүүл эхчүүд болон 5 хүртэлх насны хүүхдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ),А, Д аминдэмээр хангаж, үр дүнд хяналт тавих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Иймээс энэ үйл ажиллагааг орон нутгийн бэлтгэгдсэн сургагч багш нар эрүүл мэндийн анхан шатны байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх ба жирэмсэн, хөхүүл эх, 6-59 сартай хүүхдийг (ОНБТБ)-ээр хангах, хэрэглээний явц, үр дүнд хяналт тавих, хэрэглэх талаар эхчүүдэд заавар зөвлөгөө өгөх, хүн амд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа хийх чиглэлээр арга зүйн сургалт явагдаж байна.

ЗОРИЛГО:

Зудтай аймгуудын сумын эрүүл мэндийн төвийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэж, гамшгийн үед хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх арга зүй эзэмшүүлэх

ХАМРАХ ХҮРЭЭ:

Баян-өлгий аймгийн Булган, Сагсай, Бугат, Өлгий сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар сургагч багшаар бэлтгэгдэнэ.

ХУГАЦАА: 2017.04.13-15


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн