ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРААС “ЦЭВЭР ГАР АМЬ НАСЫГ АВАРНА” УРИАН ДОР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Энэхүү өдрийг тохиолдуулан 2018 оны 05 дугаар сарын 07-ний өдөр “Цэвэр гар амь насыг аварна” уриан дор аймгийн Нэгдсэн эмнэлэгт өдөрлөгийн арга хэмжээг зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдэд “Гарын эрүүл ахуй”, “Цусан үжлээс урьдчилан сэргийлэх нь”, “Гар угаалт, халдваргүйжүүлэлт”, “Гараа хэрхэн зөв угаах вэ” зэрэг сэдвүүдээр сургалт, мэдээлэл хүргэж, үйлчлүүлэгчдэд зориулсан гарын авлага, брошур бэлтгэн тарааж сургалт, сурталчилгаа хийсэн. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд гарын ариун цэвэр, халдваргүйтгэлийн талаарх сургалтыг зохион байгуулж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан гар угаах 5 мөч заалтыг танилцуулан зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа. Эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар нь дэлхий нийтэд элбэг тохиолдож байгаа бөгөөд мөч бүрт 1,4 сая хүн халдварт өртөж байна. Өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх явцад эмнэлгийн ажилтны гар хоруу чанар бүхий нянгаар халдварлагдан, нэг өвчтөнөөс нөгөө өвчтөнд, түүний нэг эрхтэнээс нөгөө эрхтэнд, халдварлагдсан орчноос өвчтөнд халдвар дамжуулагч гол зам болдог. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар яаралтай тусламж үзүүлж байх явцад цаг алдалгүй ажиллах шаардлагатай, ажлын ачаалал ихтэй байдгаас шалтгаалан 10 орчим хувьд нь л гарын ариун цэврийг сахидаг байна. Дэлхий дахинд жил бүр 30 гаруй сая хүн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотойгоор үжлийн халдварт өртдөг бөгөөд тэдгээрийн 6 сая гаруй нь нас бардаг байна. Жил бүр 500000 орчим нярай эндэж, төрөлттэй холбоотой эхийн 10 нас баралт тутмын 1 нь үжилтэй холбоотой байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үжлийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарын ариун цэвэр чухал үүрэг гүйцэтгэдэг.Иймд эрүүл мэндийн ажилтнууд анхааралдаа авч ажиллах, өдөр тутам мөрдөхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн