БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД УНААГААР ХАНГАГДЛАА

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД  УНААГААР ХАНГАГДЛАА.

2018 оны 6 дугаар сарын 11-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газарт   “Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж “ төсөл арга хэмжээний хүрээнд олгогдсон 6 ширхэг мотоциклийг гардуулах  үйл ажиллагаа зохион байгууллагдлаа.Уг арга хэмжээнд  Аймгийн Засаг дарга А.Гылымхан ,Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл нар оролцож, мотоциклийг гардуулан ,ард иргэдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай ,шуурхай хүргэхэд анхаарч ажиллахыг уриалж,цаашид ч унаагаар ханган дэмжиж ажиллахаа амлалаа.Эрүүл мэндийн салбарт олгогдсон 10,800,000 төгрөгийн  үнэ бүхий  6 мотоциклийг   Өлгий сумын “Мейрим “ Өрхийн Эрүүл Мэндийн төв, Ногооннуур сумын 1-р баг, Улаанхус сумын 1-р баг, Дэлүүн сумын сумын 3-р баг, Буянт сумын 1-р баг, Сагсай сумын 6-р багийн эмч нарт хүлээлгэн өгсөн арга хэмжээ боллоо.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн