“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ВИРУСТ ХЕПАТИТИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн зөн Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр сургалт явуулж, сум, өрхийн 18 лаборант, аймгийн төвийн харьяа 15-39 насны сайн дурын 16 идэвхтэнийг сургагч багшаар бэлтгэлээ. Тус сургалтад вирүст хепатитийн талаар ерөнхий ойлголт, Элэг бүтэн монгол 2 дахь хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа зорилтот бүлгийн 15-39 насны хүмүүсээс авч байгаа вируст хепатитийн илрүүлэг шинжилгээний ач холбогдол, хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийх зарчим, анхаарах зүйлс, оношлуурын үнэлгээний дүн, молекул биологийн шинжилгээнд сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, хог хаягдлыг устгах, халдварын сэргийлэлт, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, Нийгмийн даатгалын талаарх ойлголт сэдвүүдээр мэдээлэл өгч, Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт дадалга, туршлага хийлгэж, хялгасан судас хатгах, хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийх зарчим, анхаарах зүйлс, венийн цус цуглуулах арга техник, сорьц хадгалах, тээвэрлэх, центрифуг ажиллуулах, бактериологийн шинжилгээ гүйцэтгэх, эмэнд тэсвэржилт илрүүлэх, шинжилгээг дүгнэх зэрэг мэргэжлийн арга зүйгээр хангагдаж, лабораторийн шинжилгээг нарийн боловсронгуй гүйцэтгэх, шинжилгээний явцын алдааг бууруулахад чиглэсэн үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн