Үерийн дараах гэдэсний халдварт өвчний гаралтаас сэргийлэх,өвчлөлийг таслан зогсоох  ажил зохион байгуулж байна

Эрүүл мэндийн газраас Өлгий сумын 3 дугаар баг, Бугат сумын 3 дугаар багт  гэдэсний халдварт өвчний тохиолдолд  МХГ-ын лабораторитой хамтарч НЭМХ-ийн дарга Е. Сауле, ЭМГ-ын мэргэжилтнүүд  А. Нургүл, Т.Рахат , лаборант З.Гүлим нар , ариутгагч А. Нургүл ажилласан. Тус голомтонд Бугат сумын 3 дугаар багийн айлд ариутгал халдваргүйтгэл хийж,  Өлгий сумын 3 дугаар багиийн иргэний худагнаас усны шинжилгээ авахуулж , халдварт өвчийг таслан зогсоох арга хэмжээ авч , тандалт судалгаа хийж ,гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх   мэдээлэл сургалт сурталчилгаа хийж  багаараа ажилласан. Голомтонд ажиллахад илэрсэн гол зөрчил бол сэрэмжлүүлэг өгч байсан ч гэсэн үер усны дараа бохирлогдсон худагнаас ус хэрэглэсэн, усны нян судлалын шинжилгээний дүгнэлт гаргуулаагүй, нэг хувингаар бохирлогдсон худагнаас ч, өөр худагнаас ч ус авч хэрэглэсэн нь эрүүл ахуйн дэглэм алдагдсныг ард иргэдэд сэрэмжлүүлж байна.

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн