“Эрүүл амьдралыг төлөвшүүлэх кабинет” нээн ажлуулж байна.

2015 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Эрүүл мэндийн газар нь “Эрүүл амьдралыг төлөвшүүлэх кабинет”-ийг нээн ажлуулж, 4 төрлийн аппаратуудаар үзлэг , оношлогоо хийж байгаа байна.
1-р аппарат нь “Хүний биеийн найрлага шинжлэгч аппарат” ба хүний биеийнэлэментийг тодорхойлох багаж нь 8 үзүүрт электрод ашиглан хүний биеийн элементийн эсэргүүцэл, бүтцийг Үүнд: илүүдэл жин, уураг, таргалалт, ус, бэлхүүс, ташааны харьцааг шинжлэнэ. Үүнийг ашиглан жинг хянах, хоолны дэглэм барих, булчин хөгжүүлэх дасгал хийх, хоол тэжээлийн тэнцвэр, өвчин оношлох боломжтой. Багаж нь хүний биеийн бүтэц, булчингийн ажиллагаа, илүү жин, эрүүл мэндийн байдлыг тодорхойлдог юм. Уг аппаратаар одоогийн байдлаар нийтдээ 103 хүнийг хамруулан оношилж, зөвөлгөө өгч тусламж үзүүлж байна. Үүнээс: ЭМГазрын ажилтангуудаас 35 хүн, чийрэгжүүлэлтийн кабинетээр үйлчлүүлж байгаа илүүдэл жинтэй эмэгтэйчүүдээс 23 хүн, 1, 4, 5, 8, 11 дугаар багуудын ядууэмзэг бүлгийн хүмүүсээс 45 хүнийг хамрууллаа. Эдгээр хүмүүст мөн “Цусны даралт хэмжигч аппарат“, ”Сахар хэмжигч аппарат”, ”Холестрол хэмжигч аппаратанд оруулж, зөвөлгөөөгч, хяналтанд авч ажиллаж байна.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн