“Цусаа бэлэглэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Эрүүл мэндийн газар нь 2015 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр  Улаан загалмайн хороо, Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар банк-тай хамтран Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 04 дүгээр сарын 01-ны 124 дугаар тушаалаар 2015 оны 4 дүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласантай холбогдуулан  ажлын хэсэг байгуулан хуралдлаа.Хуралдаанаар дөрөвдүгээр сарын 3-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ба сар бүрийн 3-ны өдөр“Цусаа бэлэглэх өдөр”—ийг тогтмол хэвшүүлэн явуулах нэгдсэн төлөвлөгөөгЭрүүл мэндийн газрын даргаар  батлуулан гаргалаа.  Өнөөдөр дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Өлгий сумын ЗДТГ уриалан  тус байгууллагын 20 ажилтан  цусаа бэлэглэсэн үйл ажиллагааг ЭМГ,УЗХ,ЦСБ хамтран явууллаа. Энэ өдөр Эрүүл мэндийн газар, Улаан Загалмайн хороо хамтран    Хүндэт  Донор, 18 жил тогтмол  болон 38,400 л цусаа бэлэглэсэн  А.Нурсаулег Өргөмжлөл,үнэ бүхий зүйлээр шагнан, Өлгий сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын тамгын газарт “Талархал “олгон  уриалан алдаршуулсан ба  тус үйл ажиллагааг  Баян-Өлгий  аймгийн орон нутгийн “Дербес”,” Наз” ТВ-ээр сурталчилан олон нийтэд  хүргүүллээ. afasgfasfasfas


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн