Улаанбурхан өвчнөөс сэргийлье

Улаанбурхан гэж юу вэ?

Untitled-1fsdhsdfУлаанбурхан өвчин нь вирусын гаралтай цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж, найтаах төдийд маш амархан халдварлана.

Халдварын нууц үе: Дунджаар 9-11 хоног, 21 хоног хүртэл уртасч болно.

Халдвартай байх хугацаа: Нууц үе эхлэхээс арай өмнө үеэс эхлээд тууралт гарснаас хойш 4 хоногийн дотор

 

Хэн өвдөх магадлалтай вэ?

Улаанбурхан өвчний эсрэг вакциний бүрэн тунг тариулаагүй бол хэн ч өвдөж болно. Өвчилсний дараа насан туршийн дархлаа тогтоно.

Улаанбурхан өвчин аюултай юу?

Улаанбурханаар өвдсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Уушигны хатгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар үхэлд ч хүргэх аюултай.

Ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

  • Халуурах
  • Ханиалгах
  • Нус гоожих
  • Нүүрнээс эхлэн бүх биеэр гүвдрүүт тууралт гарах
  • Нүдний салст үрэвсэх
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх

Untitled-4sgsdgsdg

Untitled-3aasass

 

 

 

 

 

 

 

 

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Вакцины нэр 9 сар 2нас
Улаанбурхан, гахайн хавдар, улаануудын (УГУ) вакцин
  • Хамгийн үр дүнтэй арга бол вакцин юм.
  • Илчлэг сайтай хоол идэх.
  • А аминдэм уух, А аминдэм нь хүүхдийн дархлааг сайжруулж, халдварт өвчнөөр өвдөх, эндэхээс сэргийлнэ.
  • Хөхүүл хүүхдийг эхийн сүүгээр хооллох хэрэгтэй.

weywtwrwerq2222

 

 

 

 

 

 

 

 

zavfzvz33333

 

ЭРҮҮЛ ЭНДИЙН ГАЗАР

e-mail: hsic_bu@yahoo.com

web site: health.bo.gov.mn


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн