Тарваган тахлаас сэргийлье

Untitled-1Тарваган тахал нь мэрэгч амьтдаас хүнд халддаг гоц аюулт халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг.

Өвчин үүсгэгчийнхадгалагдах хугацаа

– Мэрэгчдийн арьсанд 23 хоног

– Хоол хүнсэнд 2-4 сар

– Өвчтний цэр, идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана.

Илрэх шинж тэмдэг:

– Гэнэт өндөр халуурах, бие дагжин чичрэх,

– Нүүр, нүдний салст бүрхэвч улайх

– Бүх бие, булчин өвдөх

– Булчирхай цочиж, эмзэглэлтэй болох

– Цээжээр өвдөх, ханиалгах, цустай цэр гарах

Тарваган тахал яаж дамждаг вэ?

  • Тарвага агнах, өвчих, эвдэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсанаас шууд хавьтлын замаар
  • Тарваганы бүүргэнд хазуулсан үед дам халдварын замаар
  • Халдвар авсан хүн ханиаж найтаах үед амьсгалын замаар
  • Халдвартай тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу боловсруулсан махан бүтээгдэхүүнийг хэрэглэх үед хоол хүнсээр

Урьдчилан сэргийлэлт:

  • Тарвага зурам агнахыг хориглох, түүнтэй харьцахгүй байх
  • Тарваган тахлын голомтот нутгаас агнасан тарваганы мах, арьс, түүхий эд бүтээгдэхүүнийг хот суурин газар зөөвөрлөхгүй байх
  • Тарваганы гаралтай түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх
  • Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх
  • Тарваган тахлын дархлаажуулалтанд жил бүр хамрагдах

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн