“Эхийн сүүгээр хооллохыг дэмжих” өдөрлөг амжилттай болж өндөрлөв

Дэлхий даяар жил бүрийн наймдугаар сарын 01-07 ны өдрүүдийг хүүхдийг эхийн сүүгээр холлохыг дэмжих долоо хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай аймаг 2015 оны 08 дугаар сарын 4, 5- ны өдрүүдэд дэлхийн “Эхийн сүүгээр хооллохыг дэмжих” өдрийг тэмдэглэж, IMG_20150805_144140Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт болон хүүхдийн тасагт хэвтэж байгаа бүх төрөх насны эмэгтэйчүүд, жирэмсэн болон анхан төрөгчдэд сургалт зохион байгууллаа.

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе”, ”Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнүүдээс татгалзъя” сэдвүүдээр сургалт явуулж, төрөх тасгийн 60, хүүхдийн тасгийн 20 нийт 80 эхийг сургалтанд хамруулав. Сургалтын үеэр 2 төрлийн нийт 160 ширхэг гарын авлага тараасан.

 

 

 

 

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжицгээе” гарын авлагыг эндээс татаж авна уу

”Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнүүдээс татгалзъя” гарын авлагыг эндээс татаж авна уу


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн