“ХАЛДВАРТ ӨВЧИН БА ЭРҮҮЛ ОРЧИН“ сэдэвт өдөрлөг зохион байгуулагдлаа

ХҮНИЙ ТӨЛӨӨ – ЗӨВ ТУС аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын төв хамтран “ ХАЛДВАРТ ӨВЧИН БА ЭРҮҮЛ ОРЧИН ” сэдэвт өдөрлөгийг Баян-Өлгий аймгийн Тирлик захад 2015 оны 9 дүгээр сарын 25 –ны зохион явууллаа. Тус арга хэмжээг Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, Боловсрол, соёл, Хүнс хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Т.Күлзира , Эрүүл ахуй халдвар хамгаалал хяналтын улсын байцаагч С.Арман, Зооноз өвчин судлалын төвийн дарга С.Алтынай, Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийг дэмжих, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Е.Сауле нар нээлтээ хийж, үйл ажиллагааг удирдан зохион явууллаа. Тус өдөрлөгт эрүүл мэндийн газраас 11, Зооноз өвчин судлалын төвээс 13 мэргэжилтний бүрэлдхүүнтэй баг ажиллаж, 4 төрлийн плакатнаас 200 ширхэг, 6 төрлийн 226 ширхэг гарын авлага,санамж тарааж, монгол ,казак хоёр хэл дээр үзүүлэн самбар, диффузер ашиглан 300 хүмүүст сурталчилгаа хийлээ. Хүний төлөө зөв тус аяны хүрээнд тус өдөрлөгт Хүнд халдварлах зоонозын өвчин, Шувууны томуунаас сэргийлье, Тарваган тахлаас сэргийлье, Галзуу өвчнээс сэргийлье, Хачигт халдвараас сэргийлье,Боомоор өвчилдөг мал амьтад,Гэдэсний болон хоолны хордлого ,хордлогот халдварт өвчнээс сэргийлцгээе, Хүний короновируст халдвараас сэргийлье, Усны эрүүл мэнд,Хуванцар савны хэрэглээ, таны хүүхдийн эрүүл мэнд таны гарт ,Эбола өвчнээс сэргийлцгээе, ХДХВ-ийн халдвараас сэргийлье сэдвүүдээр сурталчилгааны самбар ажиллуулан олон нийтэд танилцуулав. “Халдварт өвчин ба Эрүүл орчин” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн Дербес, ТВ-4, МNВ-1, казак радиогоор сурталчилан ард иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэв. Untitled-1


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн