“Зүрхээ хамгаалах” өдөрлөг амжилттай болж өнгөрөв

“Зүрхээ хамгаалах” дэлхийн өдрийн хүрээнд ЕБС-уудын багш нарын дунд “Идэвхтэй хөдөлгөөн-Эрүүл зүрх” сэдэвт өдөрлөгийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр спорт цогцолбортАЗДТГ, БСГ, БТСГ-уудтай хамтран зохион байгуулав.
DSC_0943Нийт 6 сургуулийн 104 багш оролцов.Идэвхтэй оролцсон байгууллага болон байгууллага тус бүрээс хос гаргаж тэмцээн явуулсан.
Үүнд: Идэвхтэй оролцсон байгууллагууд
1-р байр 1 дүгээр бага сургуулийн хамт олон
2-р байр 2 дугаар бүрэн дунд сургуулийн хамт олон
3-р байр 5 дугаар бүрэн дунд сургуулийн хамт олон бөгөөд дурсамжын өргөмжлөл хадгалуулав.Хос шалгаруулах болзолт уралдаанд:
1 дүгээр байр “Бастама” ахлах сургуулийн хос
2 дугаар байр 1 дүгээр бага сургуулийн хос
3 дугаар байр 2 дугаар бүрэн дунд сургуулийн хос тус тус шалгарч медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнан урамшуулав.
Тус өдөрлөгөөр Өдөрлөгт зөв хооллолт болон архи, тамхины хэрэглээ зүрхэнд яаж нөлөөлөх талаар сургалт зохион байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгосон.Энэхүү арга хэмжээг Нийгмийн эрүүл мэндийн төвийн албан хаагчид амжилттай зохион байгуулав.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн