Дархлаажуулалтын ээлжит 10 хоног

Монгол улсын засгийн газрын 1993 оны 149 тоот тушаалын дагуу Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг 2015 оны 10 дугаар сарын 01-10-ны өдрүүдэд дархлаажуулалтын үйлчилгээ явуулдаг нэгж бүр нөхөн дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Үүнд:

  1. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалт
  2. Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 7 дугаар сарын 261 дугаар Нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулах
  3. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох зорилгоор шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын голомтыг нарийвчлан судлаж, шаардлагатай тохиолдолд тархвар судлалын заалтаар улаанбурханы эсрэг вакцин хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдаж байна.

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн