Чанарын талаар зарим хийсэн ажлууд

10-р сарын 7-нд 2015 оны 3-р улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлын тайланг бүх харьяа улсын эрүүл мэндийн байгууллагуудаас авч,нэгтгэж Эрүүл мэндийн яаманд хүргүүлэв. Үүнд, нийт тоо-616, үүнээс талархал-143 буюу 23,2%, санал-75 буюу 12,2%, гомдол-117 буюу 18,9%, хүсэлт-281 буюу 45,6%. 2-р улиралтай харьцуулахад 140-өөр нэмэгдсэн. Шийдвэрлэлтийн хувь-80,78%.

10-р сарын 8-нд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг, 4 өрхийн эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлэгч, нийт  520 ард иргэдээс Эрүүл мэндийн сайдын 2014 оны 13-р тушаалын дагуу сэтгэл ханамжийн судалгааг авч,нэгтгэж аймгийн ЗДТГ-т хүргүүлэв. Сэтгэл ханамжийн дундаж хувь 92%. Ард иргэдээс ирсэн 11 төрлийн санал хүсэлтийн дагуу аймгийн нэгдсэн эмнэлэг,4 өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тодорхой ажлууд төлөвлөгдөж, хийгдэж байгаа.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн