2015 онд аймгийн эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламж, хандивлагч олон улсын байгууллагуудаас томоохон  хөрөнгө оруулалт хийгдлээ

Эрүүл мэндийн газар нь ДЗОУБ БӨ ОНХХ-ийн дэмжлэгийг байнга авч, эрүүл мэндийн чиглэлээр олон талт  үйл ажиллагаа явуулж  байгаа ба  байнгын холбоотой, хамтын ажиллагаа  жилээс жилд сайжирч байна. 2015 онд нийтдээ ДЗОУБ БӨ ОНХХ-ээс 174,297.913 төгрөгийн дэмжлэгээр эрүүл мэндийн салбарт олон үйл ажиллагаа хэрэгжсэн юм. Үүнээс дурдвал: Эмч эмнэлгийн ажилчдыг чадваржуулах сургалтанд -1644$, Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах уралдаан-1000$, Хүүхдийн жин, өндөр хэмжигч жингээр хангах, эх хүүхдийн хамт жигнэх жин -2000$, Анхны тусламжийн цүнх-4500$, Өсвөр насны хүүхдүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэнд, ДОХ, Дэлхийн усны өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдэд -2000$, Хүүхдээс хүүхэд рүү аргачлал сургалт -700$, Бага насны хүүхэд болон өрхийн ариун цэврийн байдлыг сайжруулах чиглэлээр: Сургуулийн бага ангийн 2500 хүүхдэд гар угаах дадлын сургалт -1700$, Орчны эрүүл мэнд өдөрлөг, Усны савны хэрэглээ-300$, Усны аюулгүй байдлыг сайжруулах -1000$, 5-ахлах сургуульд 20 хүүхдийн жорлонг барих-19100000MNT, Буянт, Сагсай сумын 110 өрхийн жорлонг стандартын дагуу барих-22000  долларын хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлдэгт эрүүл мэндийн салбарын хамт олон талархаж байдаг юм. Мөн манай аймгийн эрүүл мэндийн салбарыг дэмжиж ажилладаг байгууллагын нэг бол Норвегийн тусламжийн байгууллага юм. НТБ ЭМАШТҮБ-2 төсөл /НОРАД сан/-өөс  63.152.000 төгрөгийн санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын удирдлага, мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үр дүнтэйгээр хянах, бэхжүүлэх, чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, аймгийн хүн амд үйлчлүүлэгч төвтэй, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, аймгийн  хүн амын эрүүл мэндийн мэдлэг, эрүүл амьдралын хэв маяг бий болох хандлага сайжрах зорилт тавин дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн газрын хүсэлтийн дагуу Кубейт улсын элчин сайдын яамнаас Булган сумын ЭМТөвд 110,0 сая төгрөгийн өртэгтэй бүрэн тоноглосон “Тоёота” ланд крузер 76 жийп машин, Дэлүүн сумын сум дундын эмнэлэг, Улаанхус сумын ЭМТөвд 20,0 сая төгрөгийн өртэгтэй УАЗ-31519 машинийг хандиваар өгсөн нь эрүүл мэндийн салбарт оруулсан том хөрөнгө оруулалт байлаа. Эрүүл мэндийн газрын захиалгаар Япон улсын Засгийн газрын “Өвсний Үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр Баяннуур сумын Цагаанарал багийн их эмчийн салбарт 170,0 сая төгрөгийн барилгын өргөтгөл хийгдэж, улсын комисст хүлээлгэж өгсөн  ба  Япон улсад суугаа  Монгол улсын элчин сайдын яамны ерөнхий консул Ш.Куланда өөрийн хөрөнгөөр Аймгийн нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглосон түргэний жийп машин бэлэглэсэн нь манай аймгийн эрүүл мэндийн салбар нь 2015 онд үр бүтээлтэй ажиллаж, хөрөнгө оруулалтаар дэвшилттэй ажилласан  жил болсон гэж дүгнэж байна. DSC_0829


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн