ГАР, ХӨЛ, АМНЫ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Гар, хөл, амны өвчтэй хүүхдийг гэрээр асрах зөвлөмж

  1. Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрээр өвчилсөн буюу бага хэмжээний тууралттай, халуураагүй хүүхдийг 14 хоног гэрт нь тусгаарлаж, асрана.
  2. Хүүхдийг өвчилсөн тухай  сургууль, цэцэрлэг, өрхийн эмчдээ нэн даруй мэдэгдэх
  3. Биеийн халууныг тогтмол үзнэ.
  4. Хүүхдийг дулаан хувцаслаж, амийндэмээр баялаг, илчлэг сайтай хоол хүнс чацаргана, аньс, зөгийн бал, халуун сүү, аарц хэрэглүүлнэ.
  5. Витамин С-г уусмалаар эсвэл үрэл шахмалаар өгнө.
  6. Гэр бүлийн бүх гишүүд гарын ариун цэврийг маш сайн сахиж, гараа савандаж угаах бөгөөд халдваргүйтгэлийн бодистой уусмалаар өвчтэй хүүхдийн ялгадасаар бохирлогдсон орчны эд зүйлсийг арчиж халдваргүйтгэнэ. /өтгөн, шүлс, цэврүүт тууралтын шүүс/
  7. Хүүхдээ хөхүүлэхдээ гар, хөхөө сайн угаах
  8. Гэр орондоо өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар салхи сайн оруулж 15 минутаар өдөрт 2 цаг тутам агаар сэлгэж байх .

Хэзээ эмнэлэгт хандах вэ ?

         Биеийн халуун 38 хэмээс ихсэх

         Тууралт нэмэгдэх, шарлах, идээлэх

         Бөөлжих

         Толгой өвдөх

         Амьсгаадах

         Гар хөл сулрах

         Хөөстэй ягаан цэр гарах

         Унтамхай, тайван биш болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд мэдээллэх

 

Гар, хөл, амны өвчний хөнгөн хэлбэрийн өвчтэй хүүхдийг гэрт нь тусгаарласан үед мөрдөх халдвар эсэргүүцэх арга хэмжээ

 

  1. Гэртээ хүн урихаас татгалзах, олон нийтийн газар хүүхдээ дагуулж явахгүй байх
  2. Гараа байнга угаах, гар угаахдаа заавал ус, саван хэрэглэх
  3. Гэр бүлийн гишүүдэд уг өвчний шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчид хандан зөвлөгөө авна.
  4. Хүүдийн тоглоомыг 0,5% -ийн хлорамины уусмалаар халдваргүйтгэж, хэв нь алдагдахгүй тоглоомыг буцалгаж халдваргүйтгэнэ. Зөөлөн тоглоомыг угаалгын нунтагтай бүлээн усаар угааж, сайтар зайлна.
  5. Гарын алчуур, цагаан хэрэгсэл, өвчтэй хүүхдийн хувцас зэргийг сайтар савандаж угаан, индүүднэ. Наранд хатааж болно.
  6. Аяга, таваг, халбага, сэрээ, хоол унд, усны сав суулгыг угааж цэвэрлэсний дараа 20-30 минут жигнэх буюу буцалгаж халдваргүйтгэнэ.

 

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн