“Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” уриан дор өдөрлөгийг тэмдэглэн өнгөрүүлэв

Манай аймгийн хэмжээнд  хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газрын 224 дүгээр тогтоолд жил бүрийн 6 дугаар сарын 2 дахь долоо хоногийг “Гэдэсний халдвараас сэргийлэх ” өдөр болгон зарласан байна.  Манай улсад сүүлийн 3 жилд гар хөл амны өвчин, цусан суулга буюу дизантерия, хоолны хордлого зэрэг гэдэсний халдварт өвчнүүд зонхилон тохиолдож нийт халдварт өвчний 26%- ийг эзлэж байна. Ус, хүнсний аюулгүй байдлын баталгаажилт хангалтгүй, хөрсний бохирдолт их  байгаа нь гэдэсний халдварт өвчин тархах гол нөхцөл болж байна.  Манай аймгийн хэмжээнд 2016 оны эхний 5 сарын байдлаар нийт 23 гэдэсний халдварт өвчин бүртгэгдэж үүнээс хоолны хордлогот халдварт өвчин 16, цусан суулга буюу дизентерия 3, гар, хөл, амны өвчин 4 зэрэг тус тус бүртгэгдсэн байна.  Гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгсдийн 70%-ийг 0-9 насны хүүхдийн өвчлөл эзэлж, гэдэсний халдварт өвчин тууштай буурахгүй байна. Зонхилон тохиолдож байгаа халдварт болон халдварт бус өвчний шалтгаан нь хувь хүний эрүүл мэндийн боловсрол амьдралын  хэв маяг, зан үйлээс 50%, гадаад орчноос 25%, удамшлаас 15%, эрүүл мэндийн үйлчилгээнээс 10% хамаардаг гэж ДЭМБ үздэг. “Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөгийн удирдамжийг гарган ЭМГ-ын даргаар батлуулан Тирлик захад өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгт  ард иргэдэд иргэд идэвхитэй оролцож  “Гарын ариун цэврийг сахья” нэртэй нийт 800 гаруй  гарын авлага санамж хуудас тараасан. DSC_0091


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн