Салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

Тодорхойлолт: Бага зэргийн халууралт, арьсан дээр тууралт гарах улмаар цэврүү үүсч   цочмог түгээмэл халдварт өвчин юм.

Халдвар дамжих зам: агаар   дуслын замаар, хүнээс хүнд халдвар дамжина

Эмнэлзүй:

Нууц хугацаа дунджаар 10-21 хоног.

Салхинцэцгийн халдвар авсан хүүхдүүдэд өндөр халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг шинжүүдтууралт гархаас  өмнөилэрдэг.  Эдгээр шинж тэмдэгүүд нь 1-2 хоног үргэлжилдэг.

Тууралт нь дунджаар 250-500 ширхэг жижиг, шингэн агуулсан, улаан толбон тууралт арьсан дээр гардаг.  Тууралт нь эхлээд нүүр, их биеээр гараад цааш бүх биеэр тархдаг.  Цэврүү нь нэг хоёр өдрийн дараагаар  булингартай болж хагарч тавшдаг. Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинжүүд илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

  1. Өвчилсөн хүмүүсийг тусгаарлах
  2. Хэрэв та өвчилсөн хүнтэй цуг байсан урьд нь салхинцэцгээр өвчилөөгүй  бол  биеийн дархлаагаа дэмжих эм болон витамин  эмчилгээг хийнэ

Салхин цэцэг туссан үед авах арга хэмжээ:

Салхин цэцэг нь вирусны үүсгэсэн өвчин учраас үүний эсрэг уух эм тариа байдаггүй. Антибиотек үйлчлэхгүй гэсэн үг. Гэхдээ энэ өвчин угаасаа өөрөө хугацаа нь болоход эдгэрдэг. Тийм учраас шинж тэмдгүүдийг нь зөөлрүүлэхэд л анхаарлаа тавина. Юуны өмнө загтнахад арга хэмжээ авах хэрэгтэй. Цэврүүдээ майжиж болохгүй, энэ нь сорви үлдээхээс гадна цэврүүдийн шархыг үрэвсэхэд хүргэх аюултай. Хүүхэд чинь унтаж байхад майжихаас сэргийлэх гэж гарт нь бээлий юмуу оймс өмсүүлж болно. Хумсыг нь тайрч цэвэрлээрэй.
–       Эхний хэд хоног хүүхдээ 3-4 цаг бүр усанд оруул (15-20 минут). Усанд 1 аяга хүнсний сода хий. Эсвэл 1 аяга жижиглэсэн овьёос усанд уусга (ванныг халтиргаатай болгодогт анхаар!). Эсвэл 1 аяга жижиглэсэн овьёос тал аяга хүнсний содатай хольж усанд хийж болно. Усанд орсны дараа биеэ бүү арч.

–       Усанд орохгүй байсан ч хүнсний содыг стакан усанд уусгаж алчуур дүүргэж арьсны загтнадаг хэсэг дээр тавьж болно.

–       Эсвэл хүүхдийнхээ биеийг тэр чигээр нь мөнгөжүүлсэн усаар цацаад агаарт хатаа.
–       Цэврүү аман дотор байгаа бол хүүхэддээ хүйтэн, зөөлөн, амт султай юм идүүл. Давс юмуу хүчил ихтэй юм бүү өг. Мөнгөжүүлсэн ус эдгээр цэврүүний өвчин намдаана.

–       Бэлэг эрхтэн дээр цэврүү гарч зовиур үүсэх юм бол өвчин намдаах тосыг аптекаас хай. Эсвэл мөн мөнгөжүүлсэн ус цацаарай.

–       Халуун ер нь өндөр болохгүй учраас намдаах шаардлагагүй. Заавал намдаая гэвэл парацетамолыг хэрэглээрэй. Харин салхин цэцэгтэй хүүхдэд аспирин хэзээ ч өгч болохгүй! Энэ нь маш ноцтой хүндрэлд хүргэж чадна.

–       Витамин С-ний уусмал уу.

Салхин цэцэгийн хүндрэл

Салхин цэцэг ихэнхдээ зөөлөн явагддаг боловч заримдаа (ялангуяа дархлаа муутай хүмүүс дээр) арьс, уушиг (хатгаа), яс үе эсвэл тархийг (менингит г.м.) хамруулсан үрэвсэл бий болж хүндрэлтэй болдог. Доорх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай ханд:

–       Халуун дөрөв гаран өдөр үргэлжлэх эсвэл 39˚ хүрэхэд
–       Ихээр ханиалгах юмуу амьсгалах нь хэцүүдэх
–       Тууралт идээлэхэд эсвэл улаарсан, хавдсан, халуун оргисон, зовиуртай болсон тохиолдолд
–       Толгой маш их өвдөхөд


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн