“Бага насны хүүхдийн эрүүл мэндэд анхаарах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа

“Бага насны хүүхдийн эрүүл мэндэд анхаарах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн газар нь Аймгийн засаг даргын тамгын газар, Боловсрол соёл урлагийн газартай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн төвийн бүх цэцэрлэгүүдийн эрхлэгч, арга зүйч, эмч нарт чиглэсэн “Бага насны хүүхдийн эрүүл мэндэд анхаарах нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгуулж явуулж байна.
1 (2) Сургалтанд аймгийн төвийн улсын болон хувийн бүх цэцэрлэгүүдийн төлөөлөл эрхлэгч, арга зүйч, эмч нар болох 25 хүн машидэвхтэй оролцсоноос гадна, Алтай, Алтанцөгц, Бугат, Сагсай (2), Толбо, Цагааннуур, Цэнгэл (3), Улаанхус (2) зэрэг сумдын цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, эмч нар 12 хүн, нийт 37 хүн идэвхтэй оролцож байна.

Сургалтын явцад хүүхдэд зонхилон тохиолдож буй зарим өвчнүүд, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам, эцэг эхчүүдэд хүргэх мэдээлэл, цэцэрлэгийн хүүхдийн хоолны хоногийн илчлэг, хооллоход анхаарах асуудлууд, бусад хөрш зэргэлдээ аймгуудын цэцэрлэгүүдийн шилдэг үйл ажиллагааны сайн туршлагын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж байна.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн