” Тамхидалтын эсрэг хувьсгал-2″ кампанит ажил хэрэгжиж байна

A- A A+
” Тамхидалтын эсрэг хувьсгал-2″ кампанит ажил хэрэгжиж байна

” Тамхидалтын эсрэг хувьсгал-2″ мэдээлэл, сургалт сурталчилгааны кампанит ажил Баян-Өлгий аймагт хэрэгжиж байна.Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр ” Тамхидалтын эсрэг хувьсгал-2″ мэдээлэл, сургалт сурталчилгааны кампанит ажлын нээлт Эрүүл мэндийн газарт зохион явагдлаа. Нээлтэнд Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат оролцож, амлалтын бичигт гарын үсэг зурах арга хэмжээ болж өндөрлөлөө.Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ажлын байранд 100% тамхигүй орчин бүрдүүлэх, сургалт сурталчилгаагаар дамжуулан тамхины хэрэглээг бууруулахад хувь нэмрээ оруулахаа амлаж, эрүүл мэндийн газартай хамтран ажиллахаа мэдэгдлээ.