card

Мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.!

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар нь тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангахад удирдлага, мэргэжил аргазүйгээр хангах, хянах үндсэн үүрэг бүхий Баян-өлгий аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Баян-Өлгий аймагт хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газар, Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэндийн талаархи зорилт чиг үүргийг хэрэгжүүлэх, хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн дэмжихэд эрүүл амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, өвчнийг эрт үед нь илрүүлж, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэхэд дэлхийн жишиг, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зөв, оновчтой бодлогоор хөгжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.

 

Эрүүл иргэнтэй улс орон хөгжил дэвшлийн оргилд хүрэх нь дэлхийн хөгжингүй орнуудын туршлагаас харагдаж байгаа учраас, хувь хүн эрүүл байхад анхаарч өвчлөл, эндэгдэлд хүрэхгүй байх дүүрэн эрмэлзлээр амьдрах нь чухал. Иргэн та, манай цахим хуудасны байнгын уншигч байж, бидэнтэй санаа бодлоо байнга хуваалцан, хамтарч ажиллана гэдэгт гүнээ итгэж байна

Манай байгууллага нь үйл ажиллагаагаа олон нийтэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод хүргэх зорилгоор мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл нь энэхүү цахим хуудсыг шинэчлэн ажиллуулж байгаа ба манай цахим хуудсанд зочилсноор байгууллагын талаарх мэдээлэл, цаг үеийн үйл явдал, ярилцлага, зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг, Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл тайлан, тушаалуудтай танилцах боломжтой юм.

Та бүхэн манай цахим хуудасны байнгын уншигч байж, бидэнтэй санаа бодлоо хуваалцан, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Н. САКЕН


 

Алсын хараа, Эрхэм зорилго

Үйл ажиллагааны стратегийн зорилт:

  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эндэгдлийг бууруулах.
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцааны соёлыг дээшлүүлж, сайжруулах.
  • Хүн амыг зайлшгүй шаардлагатай эм, биобэлдмэлээр жигд, хүртээмжтэй тасралтгүй хангах.
  • Үйлчлүүлэгчдэд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн тусламж, үйлчилгээ бий болгох.
  • Салбарын хэмжээнд мэдээллийн технологийн дэд бүтэц, харилцаа холбооны үйлчилгээг тогтмолжуулна.
  • Харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр хангаж дэмжиж ажиллах.
  • Хүн амын зан үйлийг өөрчлөх, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх улмаар зонхилон тохиолдох халдварт, халдварт бус өвчлөлийг бууруулахад чиглэсэн Мэдээлэл Сургалт Сурталчилгааны үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах.
  • Эрүүл мэндийн салбарт чиглэсэн санхүүгийн урсгалын тогтвортой байдлыг хангах.

Түүхэн замнал

  • 1921 оны Ардын хувьсгалын дараа байгуулагдсан Ардын Засгийн газраас ард түмний эрүүл мэндийг сайжруулах, тэдэнд орчин цагийн эмнэлгийн тусламж үзүүлэх, Европ эмнэлгийг байгуулах талаар тодорхой арга хэмжээ авч эхэлжээ.
  • 1930 онд Алтайхааны хошууны дэргэд бага эмчийн салбар байгуулагдаж эмч Чоймбол  Шеруши Хошуунд Горно-Алтайн иргэн бага эмч И.Б.Шолохов нар ажиллаж эхэлсэн байна. 1932 оноос Булган, зэрэг, Мянгад,Толбо сумуудад хүний бага эмчийн салбартай болсон байна. 1937 онд орон нутгийн анхны 5 бага эмч болох О.Лонжгой, Б.Баярхүү нар төгсөж ирээд Улаанхус, Цагааннуур, Сагсай, Толбо, Хужирт сумуудад ажиллаж ард түмэнд европ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлснээр тус аймгийн одоогийн эмнэлгүүдийн анхны суурь тавигдсан байна.
  • Манай аймаг Ховд аймгийн бүрэлдэхүүнд /Чандмань уулын аймаг багтаж байснаа 1940 оны 08 дугаар сард Баян-Өлгий аймаг нэртэй орон нутгийн захиргааны нэгж болон зохион байгуулагдсанаар Аймгийн гүйцэтгэх захиргааны дэргэд эрүүлийг хамгаалах хэлтэс бий болж анхны даргаар Ш.Самихан ажиллаж, аймгийн төв болох Өлгий суманд одоогийн Нэгдсэн эмнэлгийн суурьт 5 эсгий гэр 15 ортой эмнэлэг ажиллаж эхэлсэн байна.
  • 1940-1945онд сумуудад бага эмчийн салбарууд байгуулагдан хөдөө орон нутгийн ард түмэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх болсон. 1959 онд сүрьеэгийн диспансер 1960 онд арьс өнгөний диспансер, 1964 онд хүүхдийн эмнэлэг бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 1971 оноос аймгийн нэгдсэн эмнэлэг гэж нэрлэгдэх болсон байна.
  • ЭМНХ-ын Сайдын 1997 оны А/287 тоот  тушаалаар Аймгийн Эрүүлийг  Хамгаалах Газар, Нэгдсэн эмнэлгийг нэгтгэн Нийгмийн Эрүүл мэндийн төв болгон өөрчилж, уг зохион байгуулалтаар хоёр жил ажиллаж, 1999 оны А/187 тоот тушаалаар Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн эмнэлэг гэсэн 2 байгууллага болгож ЭМСайдын 2010 оны 405 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 95 дугаар захирамжаар орон тоо бүтцийг батлан ажиллуулж байна.
  • Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллага нь үйлчлэх хүрээний 87 багийн 21328 өрхийн 94097 мянган иргэдэд Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн эмнэлэг, Сансар ахмадын эмнэлэг, БГХӨСТ, Сум сум дундын эмнэлэг 3, сумын их эмчийн салбар 10, өрхийн эмнэлэг 4, ор бүхий хувийн эмнэлэг 4, цэргийн эмнэлэг 1, үүдэн хувийн эмнэлэг 6, эм ханган нийлүүлэх байгууллага 3, хувийн эмийн сан 4, эмийн сангийн салбар 8, сумын эргэлтийн эмийн сан 13, нийт 37 нэгж байгууллагаар Эрүүл Мэндийн анхны болон хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байна.
  • Эрүүл мэндийн байгууллагад 144 их эмч, 11 эм зүйч, 145 бага эмч, 251 сувилагч, 37 эм найруулагч, 32 лаборант, бусад 366 нийт 1047 орон тоотой ажиллаж байна.
  • Манай салбараас хөдөлмөрийн баатар 1, Гавьяат эмч 5, Сүхбаатарын одонт 1, Хөдөлмөрийн гавьяаны Улаан Тугийн одонт 7, Хөдөлмөрийн хүндэт медальтан 30 төрөн гарч, Анагаах Ухааны магистр 11, тэргүүлэх зэрэгтэй их эмч 3, сувилагч 1, ахлах зэрэгтэй их эмч 18, эх баригч бага эмч 1, сувилагч 15 ажиллаж байгаа нь бидний бахархал юм.
  • Манай эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй эх хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламжийн үр дүнг тогтвортой дээшлүүлэх, халдварт өвчний гаралтыг бууруулах, хүн ам эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх боловсролтой болгох асуудлыг нэн тэргүүнд амжилттай шийдвэрлэх нь бидний зорилго болж байна.

Аймгийн эрүүл мэндийн газар:

ЭМНХ-ын сайдын 1999 оны 7 сарын 20-ний өдрийн А/187 тоот тушаалаар Аймгийн Засаг Даргын эрхлэх асуудлын хүрээнд Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий аймгийн Эрүүл Мэндийн Газрыг  байгуулав. Эрүүл мэндийн газар нь ЭМС-ын 2010 оны 405 тоот тушаал, Аймгийн Засаг Даргын захирамжаар бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт хийж, Удирдлага төлөвлөлт, санхүүгийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтэс гэсэн 4 хэлтэс бүтэцтэй ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн хэлтэс, газрын даргаар ажиллагсад

1. Самихан 1940
2. Лунжгаа 1940-1943
3. Ж.Ахмет 1943-1947
4. К.Хасен 1947-1950
5. Дамдин 1950-1953
6. Дашцэрэн 1953-1954
7. А.Тоня 1954-1955
8. С.Авденбай 1955-1956
9. Ж.Уатхан 1956-1962
10. Адьшаа 1962-1965
11. Дамдин 1965-1966
12. Ж.Уатхан 1966-1980
13. Ж.Марзия 1980-1986
14. У.Хуанган 1986-1997
15. А.Гүлжан 1997-2000
16. Б.Бейсен 2007-2008
17. А.Батай 2000-2008
18. А.Гүлаза 2008
19. А.Ахжархын 2012-2014
20. С.Айгүл 2014-2020
21. Н.Сакен 2021-

Ил тод байдал

Онцлох мэдээ

 

 

Хүсэлт илгээх