ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУДЫН ХАРИЛЦАА ХАНДЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ  СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS7014:2023 стандарт, Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, Эрүүл Мэндийн Сайдын 406 дугаар тушаалыг танилцуулах сургалтуудыг 2024 оны 4 дүгээр сарын 2-3 ний өдрүүдэд Алтанцөгц, Баяннуур сумын 45 эмч, эмнэлгийн ажилтнуудад Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны эвлэрүүлэн зуучлагч, НЭМХ-ийн дарга Е.Сауле зохион байгууллаа. Тус сургалтын онцлог нь танхимаар болон бүх ажилтнуудыг хамруулсан явдал байлаа.Мөн Үйлчлүүлэгчдийн эрх,үүргийг бэлтгэн стандартыг мөрдөж ажиллахад түлхэц боллоо.

Энэ стандарт нь 2023 оны 07 дугаар сарын 26-наас эхлэн мөрдөгдөж байгаа ба ба эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнаас гадна үйлчлүүлэгчид дагаж мөрдөх стандарт юм.

Иймд үйлчлүүлэгч нартаа сургалт сурталчилгааг өргөнөөр зохион байгуулж, стандартыг мөрдөж ажиллаарай.