ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО СУРГАЛТ ЯВУУЛЛАА.

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО СУРГАЛТ ЯВУУЛЛАА.

Аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн ёс зүйн багтай хамтран төрөх тасгийн эх баригч, сувилагч, асрагч нарт сургалт зохион явууллаа. Тус сургалтаар Эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны ажлын байранд баримтлах нийтлэг зарчимыг танилцууллаа.Үүнд: Үйлчлүүлэгчийг хүндэтгэх,Үйлчлүүлэгчийн итгэлийг хүлээх, нууцыг хадгалах,Үнэнч байх,Тэгш байдлыг хангах зарчим, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчийн эрэлтэд нийцсэн, батлагдсан стандарт, хэм хэмжээнд нийцүүлэн хүргэх, Мэргэжпийн тодорхой зарчим, хэм хэмжээг баримтлах,Ашиг сонирхлын зөрчилгүй байх,Хамт олон, ижил мэргэжилтнээ хүндэтгэх, Хувийн болон мэргэжлийн ёс зүйг баримтлах, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм, хэмжээний журамд заасан хэм, хэмжээ, Хууль, эрхийг хүндэтгэх түүний хүрээнд үйл ажиллагааг эрхлэхийг мөрдөж ажиллах талаар сонирхолтой сургалт явууллаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилтан нь үйлчлүүлэгчтэй мэндлэх үедээ элэгсэг дотно, эелдэг зөөлнөөр, туслах чин эрмэлзлэлтэйгээр үйлчлүүлэгчийн нүд рүү цэх харж, хүндэтгэсэн өнгөөр мэндчилэх,Асуудлыг тайлбарлахдаа гарын хөдөлгөөн зөөлөн, биеийн байрлал, нүүр царай, харц нь дэмжсэн өнгө аястай байхаар намдуу, зөөлөн дуугаар тайлбарлаж, чиглүүлэх, Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа сандарч тэвдсэн байдал үзүүлэх, хөшүүн хойрго байх, чанга дуугаар ярих, хашгирах,-инээхийг цээрлэж, тайван, зөөлөн, урам зоригтой, итгэлтэй байхыг кейс тохиолдол тус бүрээр тайлбарласан эрэлт хэрэгцээтэй сургалт боллоо.