НҮҮДЛИЙН ЭМНЭЛГИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛАЛЛАА

A- A A+
НҮҮДЛИЙН ЭМНЭЛГИЙН БАГ БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛАЛЛАА

Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай”

А/150 дугаар тушаалын дагуу Улсын хэмжээнд гуравдугаар шатлалын эмнэлгүүд 21 аймгийн алслагдсан багийн иргэдийг үзлэгт хамруулах ажилаар аймгуудад хуваарилагдан ажилласан юм. Тус үйл ажиллагааны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын баг манай аймгийн Толбо сум болон Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эрүүл мэндийн дэмжих төвийг түшиглэн эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, үзлэг оношилгоог 2024 оны 04 дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд зохион байгуулж, нийт 800 гаруй хүнийг үзлэгт хамрууллаа. Тухайн үзлэгийн үеэр бамбайн зангилаа 65, хөхний голомтот өөрчлөлт 46, хэвлийн цуллаг эрхтэний эмгэг өөрчлөлт 31, хавдрын сэжигтэй тохиолдол 14 тус тус оношлогдож, тухайн иргэдэд эмийн эмчилгээ зөвлөх, ажиглах, цаашид 2,3 дугаар шатлалд давтан үзүүлэх, шаардлагатай шинжилгээ оношлогоонд орж, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчид хандах, үзүүлэх талаар зөвлөгөө өгч ажилласан.