ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИД АЖИЛЛАВ.

A- A A+
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИД АЖИЛЛАВ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 22.3-т “Магадлан итгэмжлэх байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, эмнэлгийн тусламж, үйлчилгээний технологи, чанарыг орон тооны бус шинжээчдээр үнэлүүлж, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс томилогдсон 8 шинжээчийн бүрэлдэхүүнтэй баг 2024 оны 03 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн 9 эрүүл мэндийн байгууллагуудад Нэгдсэн эмнэлэг, Жансая, Мейрим, Шипагер ӨЭМТ, Алтай, Алтанцөгц, Бугат, Сагсай СЭМТ, Хилийн цэргийн 0165 ангийн ЭМТ-үүдэд магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.