Нэгдсэн эмнэлэгт өмнөх төлөвлөгөөт хяналт шалгалт, хяналт үнэлгээний мөрөөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, салбарын эрсдэл бууруулах, зөрчил дутагдал арилгуулахаар өгсөн албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд холбогдох улсын /ахлах/ байцаагч, асуудал хариуцсан мэргэжилтнүүд гүйцэтгэлийн хяналт шалгалт, хяналт үнэлгээ хийж, газар дээр нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гүйцэтгэлийн шалгалтын дүнг шалгуулагч байгууллагын удирдлага, даргын зөвлөлийн гишүүд, тасаг нэгжүүдийн эрхлэгч нарт шалгалтаар тогтоогдсон ололт амжилт, илэрсэн зөрчил дутагдал, цаашид авах арга хэмжээг дэлгэрэнгүй танилцууллаа. Уг хуралд Эрүүл мэндийн газрын дарга оролцож эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцаа, хандлагын асуудал, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд онцгой анхаарах талаар үүрэг чиглэл өглөө.