ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

A- A A+
ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Эрүүл мэндийн газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Арьс харшлын тасагтай хамтран өрх сумдын эмч нарыг чадавхжуулах чиглэлээр сургалт явуулж байна. Харшлын эрсдэлт хүчин зүйлсийг бууруулан, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах замаар харшлын шалтгаант өвчлөл, түүний хүндрэлийг бууруулах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Жансая” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн ажилтнуудад Арьс харшлын тасгийн эрхлэгч, их эмч С.Берикгүл манай аймагт сүүлийн үед их тохиолдож байгаа өвчлөлүүдийн талаар мэдээлэл өгч, арга зүйгээр хангалаа. Цаашид Нийгмийн эрүүл мэндийн хэлтэстэй хамтран долоо хоног бүр өрх, сум тус бүртэй тулж ажиллан, салбар дундын уулзалт, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байгааг танилцууллаа.