"ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ТАНЫ ХАРИУЦЛАГААС"

A- A A+

Баян-Өлгий аймгийн хэмжээнд 707 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсний 0-18 насны 304 хүүхэд осол гэмтэлд өртөж эрүүл мэндийн тусламж авсан.

0-18 насны хүүхдийн осол, гэмтлийг шалтгаанаар нь авч үзэхэд:

• Уналт-159

• Зам тээврийн осол- 52

• Амьгүй механик хүчинд өртөж гэмтсэн- 30

• Амьтай механик хүчинд өртөж гэмтсэн- 16

• Түлэгдэлт- 27

• Хүчирхийлэлд өртөж гэмтсэн- 10

• Санамсаргүй хордох, хорт бодист өртөж гэмтсэн- 9

• Байгалийн хүчинд өртөж гэмтсэн-1 хүүхэд

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэгэх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулахад “ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ТАНЫ ХАРИУЦЛАГААС ” аянг Өлгий сумын ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Нэгдсэн эмнэлэг, Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран зохион байгуулан явуулж байна.

Уг аян 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 1- нийг хүртэл зохион байгуулагдана.