БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ХАЛДВАР БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТАЛААРХ ИЛТГЭХ ХУУДАС2021/11/15-ны 11.00 цагаас 11/16-ны 11.00 цаг хүртэл (24 цагийн байдлаар)1. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлуудын ойрын хавьталГэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьталын 61 иргэнд 4 иргэн нэмэгдэж, эмчилгээ, тусгаарлалтын хугацаа дууссан иргэдийн ойрын хавьтал 9 иргэн хасагдаж нийт 56 иргэн байна. 2. Батлагдсан, сэжигтэй тохиолдолуудын ойрын болон дам хавьтал илрүүлэх шинжилгээЭрүүл мэндийн байгууллагууд 15 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийхэд 7 (хүүхэд 1) иргэн эерэг, нэгдсэн эмнэлэгт 25 иргэний хамрын арчдасын сорьцод лабораторийн (ПГУ – Полимеразын гинжин урвал) шинжилгээ хийхэд 7 (хүүхэд 2) иргэн эерэг, нийт 40 иргэнд шинжилгээ хийхэд тухайн өдөр шинээр 14 эерэг тохиолдол батлагдаж, коронавируст халдварын нийт тохиолдол 11136 боллоо. Манай аймагт нэмэгдсэн 14 тохиолдлын мэдээлэл:- Алтанцөгц суманд 2 иргэн- Дэлүүн суманд 2 иргэн- Ногооннуур суманд 1 иргэн- Сагсай суманд 1 иргэн- Цагааннуур тосгонд 1 иргэн- Өлгий суманд 7 иргэн тус тус батлагдсан байна.Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн халдвар авсан 11136 иргэнийг харьяаллаар нь авч үзэхэд Алтай 234, Алтанцөгц 162, Баяннуур 298, Бугат 313, Булган 392, Буянт 145, Дэлүүн 255, Ногооннуур 341, Сагсай 183, Толбо 295, Улаанхус 310, Цэнгэл 405, Цагааннуур 198, Өлгий 7529, Хотгор 48, Улаанбаатар хот 19, Ховд 4, Хөвсгөл 3, Говь-Алтай 1, Увс аймаг 1 иргэн байна.Батлагдсан нийт тохиолдлын 16.7 хувийг 0-17 насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд 0-1 насны хүүхэд 1.5 хувь, 1-5 насны хүүхэд 4.5 хувь, 6-11 насны хүүхэд 6.3 хувь, 12-17 насны хүүхэд 5.1 хувь, 18-49 насны иргэд 60.6 хувь, 50-60 насны иргэд 12.7 хувь, 61-ээс дээш насны иргэд 9.2 хувийг тус тус эзэлж байна. Хүйсээр нь авч үзэхэд эмэгтэйчүүд 56.0 хувь, эрэгтэйчүүд 43.9 хувийг эзэлж байна. Тухайн өдөр батлагдсан 14 тохиолдлоос 0-11 насны хүүхэд 2, 12-17 насны хүүхэд 1, 18-65 хүртэлх насны 11 иргэн байна. Батлагдсан 11136 тохиолдлоос зөөвөрлөгдсөн халдвар 138, дотоод халдвар 10998 байна. Голомтын тооНийт 111 голомтод 6 голомт нэмэгдэж, 14 голомт хасагдаж, 103 голомт байна. 4. Оношлуурын нөөц- Молекул биологийн шинжилгээний оношлуур урвалж 1164 ш, – Хурдавчилсан оношлуурын нөөц хамар залгиур 1450 хүн тун байна.5. Коронавируст халдвараас сэргийлэх урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийн мэдээ (Зооноз өвчин судлалын төв)Бүгд 1 обьектийн 600 м2 талбайд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.6. Дархлаажуулалтын мэдээКоронавируст халдварын дархлаажуулалтад хамрагдах ёстой 18-аас дээш насны 62355 иргэнд 16-17 насны 4051, 12-15 насны 8496 иргэн нэмэгдэж 74902 иргэн болсон. Тухайн өдөр Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх 2 төрлийн вакцины дархлаажуулалтын I дүгээр тунд 4, II дугаар тунд 3, III дугаар тунд 210, нийт 217 иргэн хамрагдсанаар I дүгээр тунгийн хамралт 89.5%, 67012 иргэн, II дугаар тунгийн хамралт 84.8%, 63480 иргэн, III дугаар тунгийн хамралт 7297 иргэн, 11.7% байна. Вакцины 17781 хүн тун нөөц байна.7. Коронавируст халдварын батлагдсан тохиолдлуудын эмчилгээ, хяналт Манай аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 11136 (хүүхэд 1821). Үүнээс 10972 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт тусгаарлах байр болон эмнэлгээс 24 (хүүхэд 1, жирэмсэн эх 0), гэрийн эмчилгээнээс 6 (хүүхэд 0, жирэмсэн эх 0) нийт 30 гарсан. Нас баралт 7.Эмчлэгдэж байгаа 157 (хүүхэд 72) иргэн, үүнээс эрүүл мэндийн байгууллагуудад 89 (хүүхэд 9, жирэмсэн эх 6) иргэн эмчилгээ хийлгэж байна.- Ковид-19-ын эмнэлэгт 57 иргэн, үүнээс хүүхэд 6, жирэмсэн эх 5. – Сумуудын эрүүл мэндийн төвүүдэд 32 иргэн, үүнээс хүүхэд 3, жирэмсэн эх 1. ( Алтанцөгц 13, Баяннуур 2, Дэлүүн 2, Ногооннуур 1, Толбо 5, Цэнгэл 5, Цагааннуур 4 )- Гэрийн эмчилгээнд 68 иргэн байна. (Алтай 6, Алтанцөгц 2, Баяннуур 13, Бугат 10, Дэлүүн 5, Ногооннуур 5, Сагсай 4, Толбо 6, Улаанхус 8, Цэнгэл 7, Өлгий 2 )- Ковид 19-ын эмнэлэгт байгаа 57 иргэнээс 1 иргэнээс 56 иргэний биеийн байдал хүндэвтэр, 1 иргэний биеийн байдал хүнд байна.- Сумуудын эрүүл мэндийн төвд байгаа 32 иргэний 25 иргэний биеийн байдал хөнгөн, 7 иргэний биеийн байдал хүндэвтэр байна. – Гэрийн эмчилгээнд байгаа 68 иргэний биеийн байдал хөнгөн байна.
Онцлох мэдээ
Шинэ
2025-01-07
Хүүхдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
2025-01-07
Хүүхдийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Шинэ
2024-12-17
ИРГЭД ОРОН НУТАГТАА СТ / КОМПЬЮТЕРТОМОГРАФИ/, MRI, МАМОГРАФИ ДҮРС ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРААР ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
2024-12-17
ИРГЭД ОРОН НУТАГТАА СТ / КОМПЬЮТЕРТОМОГРАФИ/, MRI, МАМОГРАФИ ДҮРС ОНОШИЛГОО ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙГ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРААР ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Шинэ
Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байгаа Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд аймгийн Эрүүл мэндийн газар нэгдлээ.
Шинэ
2024-12-04
“Илүүдэл жинэгүй эртэч монгол”, “Цаг гаргья” арга хэмжээнд Эрүүл мэндийн газар нэгдэж байна.
2024-12-04
Өнөөдөр буюу 2024 оны 12-р сарын 04-нд "ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" үндэсний хөдөлгөний хүрээнд зохион байгуулагдаж буй “Илүүдэл жинэгүй эртэч монгол”, “Цаг гаргья” арга хэмжээнд хуваарийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газарын хамт олон оролцлоо.