ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

A- A A+
ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Баян-Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран “Иргэдэд хууль сурталчлах” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр /2026.04.27/ аймгийн төв талбайд зохион байгууллаа.

Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн чиглэлийн дагуу 21 аймгийн салбар зөвлөл болон гишүүн байгууллагууд хамтран иргэдэд хууль сурталчлах, мэдээлэл өгөх нээлттэй хаалганы өдөрлөгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Үүнтэй холбогдуулан дээрх өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулахыг зорьж байна.

Тус өдөрлөгт Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн салбарын байгуулагууд болох Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоноз өвчин судлалын төвийн ажилтан албан хаагчид  оролцож, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, хууль эрх зүйн чиглэлээр сурталчилгаа хийх, гарын авлага материал тараах, нээлттэй уулзалт, зөвлөмж өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.